Цаг үеийн мэдээ

БНМАУ-ын Төрийн шагналт, МУАЖ, тайз, дэлгэцийн жүжигчин Н.Сувд “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” цолоор энгэрээ мялаалаа. Тэрээр 1948 онд Улаанбаатар хотод төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Намсрайн охин болж мэндэлжээ.

1972 онд ЗХУ-ын ВГИК-ийг Тайз дэлгэцний жүжигчний мэргэжлээр төгсөж, 1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. "Мандухай сэцэн хатан" түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн.

1981 оноос Улсын драмын театрын уран сайхны удирдагч хийсэн. Тэрээр анхны жүжгийн дүр болох Н.Островскийн “Инжгүй хүүхэн” (Безприданница) жүжгийн Ларисагийн дүрийг 1973 онд бүтээж байв. Түүний дэлгэцийн бүтээлийн нь анхны дүр “Эхлэл” киноны Хорлоогийн дүр юм.

Таны сурталчилгаа