Анх 1971 оны 12-аар сарын 12-ны өдөр ДБЭТ-ын тайзнаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн найруулгаар тоглогдож байсан, энэхүү бүтээл нь 50 жилийн дараа шинэчилсэн найруулгаар үзэгчдийн хүртээл болох гэж байна. Бидний ирээдүй залуу үеийнхэнд эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэхэд түүхэн ач холбогдолтой дуурийг “Улс тунхагласны баяр”-ын өдөр тайзнаа амилуулах гэж байна.
1921 оны Ардын хувьсгалын түүхэн үйл явдлыг илэрхийлэн мөнхөлсөн хөгжмийн энэхүү томоохон бүтээл нь МУХБ, АЖ, Хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, АУЗ Д.Пүрэвдорж нарын бүтээл юм.
"Шивээ хиагт" дуурь 2021 оны 11 сарын 26-ны өдрийн 17:00 цагт Дуурь бүжгийн Эрдмийн театрын тайзнаа тоглогдох ба тасалбарыг ДБЭТ-ын касс, www.ticket.mn-ээс авах боломжтой.