Улс тунхагласны баярын өдөрт зориулж "Шивээ хиагт" дуурь тайзнаа амиллаа.
Энэхүү дуурь нь 1971 оны 12-р сарын 12-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн найруулгаар анх удаа тоглогдож байсан бөгөөд 50 жилийн дараа ийнхүү шинэчилсэн найруулгаар үзэгчдийн хүртээл боллоо.
1921 оны Ардын хувьсгалын түүхэн үйл явдлыг илэрхийлэх энэхүү бүтээл нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж нарын бүтээл юм.
Тус бүтээлийг ирээдүй болсон залуу хойч үеийнхэнд тусгаар тогтнолын үнэ цэн, эх оронч үзлийг төлөвшүүлэх түүхэн ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд онцолдог билээ.