Цаг үеийн мэдээ

"OMICRON" вирус дельта хувилбараас 500 дахин хурдан халдварлах чадвартай

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дүүргийн 12 дугаар хороонд байрлах "Жанжин" клубд боллоо. Зөвлөгөөнөөр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын биелэлт болон коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар "Booster" 3 дахь тунд дүүргийн иргэдийн 63.7% нь хамрагдсан бөгөөд мутацлагдсан "OMICRON" вирус дельта хувилбараас 500 дахин их халдварлах чадвартай, ДОХ-ын вирустэй эвцэлдэн, хүний дархлааг устгах хоруу чанартай талаар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хэлж байна. 

Энэ үеэр Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан хэлэхдээ

“Дархлаа сэргээх тунг идэвхжүүлэхийн тулд нутгийн захиргааны байгууллагын алба хаагчид манлайлан оролцох ёстой. Дүүргийн хэмжээнд 40 гаруй дархлаажуулалтын цэгүүд ажиллаж байна. Хороодын хэсгийн ахлагч нар зах,  худалдааны төвийн суурин дархлаажуулалтын төвүүдэд хөтчөөр ажиллаж байгаа. Энэ ажлыг эрчимжүүлж зах худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх шаардлагатай" талаар хэллээ.

Зөвлөгөөний төгсгөлд хэлтэс албадын дарга нар, хорооны Засаг дарга нар өөр өөрсдийн хариуцсан ажилдаа эзэн нь байж хийж буй ажилдаа сэтгэл зүтгэл гаргаж, иргэдийнхээ төлөө ажиллаж, асуудлын араас хөөцөлдөх ёстой талаар Засаг дарга Н.Баярмөнх онцоллоо гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.