Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн харьяат П, Д, Б, Т нар бүлэглэн энэ оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Түнэл, Төмөрбулаг, Арбулаг сумдын нутаг дэвсгэрээс 3 удаагийн үйлдлээр бусдын 22 тооны бод малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэргийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.