Цаг үеийн мэдээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа :"Ерөнхий сайд Засгийн газрыг илүү нээлттэй, төрийн хүнд суртлыг бууруулах зорилтын хүрээнд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг Ерөнхий сайдын ажлын алба руу шилжүүлэв.

Ингэснээр 11-11 төвийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, иргэдийн санал, хүсэлтийн шийдвэрлэлт нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. 11-11 төвийн үйл ажиллагааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар хариуцан ажиллах болно" гэлээ.