Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гарал үүсэл тодорхойгүй, ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнийг авахгүй байхыг зөвлөв.

МХЕГ-ын улсын ахлах байцаагч Е.Цэндсүрэн “Стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын байранд үйлдвэрлэсэн, гарал үүсэл нь тодорхой, шинжилгээ, баталгаатай, зориулалтын савлагаа боодолтой хэвийн боов худалдан авахыг зөвлөж байна.

MNS 0461:1981 стандартад  зааснаар хэвийн боовыг 75 хэмийн агаарын харьцангуй чийглэгтэй, +20-оос доошгүй хэмтэй орчинд 15 хоног хадгалж хэрэглэж болно” гэлээ.