Цаг үеийн мэдээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Таван толгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт ажиллаж байна.

Тус үйлдвэрийг 2022 оны намар бүрэн зогсоож тухайн бүсэд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хөрс орчны бохирдлыг бууруулна. 

"Таван толгой түлш" ХХК-ийн зүүн үйлдвэрийн хажууд нэмж 1 үйлдвэрийг 6 орчим сарын дотор шинээр барих. 

Шинэ үйлдвэр ашиглалтынд оронгуут СХД-ийн нутагт байрлах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар ахлуулан байгуулж өнөөдрөөс ажилдаа орохыг чиглэл болголоо.