Цаг үеийн мэдээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран эрүүл мэндийн хуудас буюу листийг цахимжуулсан. Ийнхүү цахимжснаар 4 хоногийн дотор 687 цахим лист бичигджээ.

Хөдөлмөрийн чадвар түр алдалт, Жирэмсэн, амаржсны тэтгэмжийг олгох үе шатыг хөнгөвчилж жилд 1 тэрбум төгрөг хэмнэхээс гадна 300 мянган хүнд цаг зав, процессын хэмнэлт үүсгэж байна.

2021 оны хувьд 65 мянган эх төрөхөөс өмнө ба дараа лист бичүүлсэн. Харин 180 мянган хүн Хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмж авчээ.

Хөдөлмөрийн чадвар түр алдалтын хувьд өмнөх оноос 66 мянган хүнээр илүү байсан нь Ковидын өвчлөлтэй холбоотой байна хэмээн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд мэдээллээ.