Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Эхэн худаг” гэдэг газраас тус сумын харьяат иргэн А-гийн хүү А /4 настай, эрэгтэй/ энэ сарын 20-ны 10:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 19:20 цагт Онцгой байдлын албанд ирүүлсний дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид А /4 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Ховд сумын чиглэлд хөдөлгөөн үйлдсэн.

Алга болсон хүүг 20:05 цагт тус багийн “Шар хөтөл” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 10 км-т/-аас эсэн мэнд олсон тул Онцгой байдлын газрын бүлгийг замаас нь буцаажээ.

Эх сурвалж: ОБЕГ