Цаг үеийн мэдээ

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хил хамгаалах Ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Захар-Минж гол Цонжин чулуу уул Эрээний гол, Ар, Өвөр жаргалантын даваа зэрэг дархан цаазат газрын хамгаалалтын бүс, Монгол улсын хилийн бүс, зурвас газруудад байгалийн дагалт баялаг хуш модны самар түүж бэлтгэж буй иргэдийг буулгах, байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг 2022 оны 01 дүгээр сарын 10-аас 18-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.  Шалгалтын явцад  хуш модны самар бэлтгэж байсан 15 автомашинтай, 73 иргэн хамрагдаж тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, хилийн тухай хууль болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны А/255 дугаар тушаал зэргийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож тусгай хамгаалалттай газраас албадан буулгалаа. Мөн тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулан загасчилж байсан иргэдийг газар дээр нь илрүүлж хууль зөрчсөн үйлдэлийг таслан зогсоож хуулийн дагуу торгууль нөхөн төлбөрийн арга хэмжээ авч ажиллалаа.