Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/987 дугаар захирамж болон Чингэлтэй дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах зорилгоор “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдааг дүүргийн 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбайд 2022 оны 01 дүгээр сарын 15-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнд УИХ гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилгаар “Эрүүл хүнс-малчны хотоос” төслийн хүрээнд Архангай аймгийн сарлаг бүхий 8 сумын 35 гаруй малчид, дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл хамтран оролцож байна.  

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас сэргийлэн, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйлчлүүлээрэй.