Цаг үеийн мэдээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд Ковид-19 буюу коронавируст халдварын тохиолдол ихээр илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын шуурхай штаб, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдээс өгсөн зөвлөмж, зааврын дагуу тус шүүхийн нийт шүүгч, захиргааны албан хаагчид тусгаарлагдан халдвар хамгааллын дэглэм сахих, биеийн байдлыг тандах, шинжилгээнд хамрагдах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх болсон тул 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд тус шүүхүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй болохыг мэдэгдэж байна. 

Дээрх хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг d_bsch_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна.

Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ үү.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

Тамгын газар