Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ..  дүгээр хороо, Усан сангийн .. дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:23 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 16 км замыг туулан иргэн У-ийн 10х6 метрийн хэмжээтэй 2 давхар мансордтай байшин шатаж байсныг 35 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэн С /69 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий газар