Орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ээлжит хурлыг Эрчим хүчний Сайд Н.Тавинбэх, Таван толгой түлш ХХК удирдлагууд, ТУЗ, Эрдэнэс Тавантолгой ХК, Судлаачид, Иргэдийн төлөөлөл, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар хамтран хийлээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх медлингийн найрлага, илчлэгт хийсэн хяналт шинжилгээний дүн болон хадгалалт, тээвэрлэлтийн явцыг танилцууллаа.
- Баруун бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн процесст өөрчлөлт байхгүй.
- Зүүн бүсийн үйлдвэрээс хэрэглэгчид хүргэгдэж байгаа түлшний хатаалт, хадгалалтын явцад хэд, хэдэн туршилт хийж байгаа.
- Цаашид түлш болон медлингийн стандарт, нормуудыг сайжруулах, шинэчлэх шаардлагатай. Ингэхдээ стандартыг үйлдвэрлэлийн технологи, техник хэрэгслийг мөн шинэчлэх ёстой.
- Хатаалтын хугацааг 7 хоног сунгаж, дундын агуулахад түр байршуулж худалдаанд гаргах.
Цаашдаа ажил, чиг үүргийн давхцал гаргахгүйн үүднээс:
Монгол Улсын Эрчим Хүчний Яам нь Сайжруулсан түлшний технологи, шинээр барих зүүн үйлдвэрийн ТЭЗҮ-г хариуцаж яаралтай гаргах.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь байгуулсан байгаа эрдэмтэн судлаачид дээрээ тулгуурлан орчны бохирдлыг бууруулах бусад нөлөөллийн судалгаа (Нийслэл, Эрдэнэт, Дархан хотуудад орчны бохирдлын 48 цагийн зураглал хийх, Цахилгааны ялгавартай тариф, нийтийн орон сууцжуулах хөтөлбөр....) шинжилгээг хийх. Олон улсын туршлага, ижил төсөөтэй бүтээгдэхүүнийг судлах, турших.
Таван толгой түлш ХХК нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, аюулгүй байдлыг хангах, дэргэдээ лабораторитой болох төслийг хийх
Эрдэнэс таван толгой ХК нь 2022 онд батлагдсан ТТТ ХХК-ийн санхүүжилтийг цаг тухай үед нь саатуулалгүй хийх
Мэргэжлийн хяналтын байгууллага нь түлшний стандартын шинэчлэлийн төслийг хийх, хяналт тавих, Нам даралтын зуухыг 2022.05.15-наас хойш хий, газ, цахилгаанд бүрэн шилжүүлэх хяналтыг тавих ажлыг тус тус хариуцан авлаа.