Цаг үеийн мэдээ

Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, даян аварга Н.Батсуурь, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат бөх, улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрх сэргэсэн билээ. Улмаар тэд улсын харцага цолтой бөхчүүдэд зодоглохоор ирсэн ч бөхчүүд эсэргүүцэн, барилдуулаагүй. Үүссэн нөхцөл байдлын улмаас тус барилдааныг цуцалсан.

Тэгвэл Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг Сар шинийн барилдаанд барилдуулахгүй түүнээс хойшхи барилдаанд барилдах шийдвэрийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаас гаргажээ.