Цаг үеийн мэдээ

Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд БНКазУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнуудын дунд “Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагаа, өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэлхээс, цаашдын боломж” сэдвээр Элчин сайдын яамнаас зохион байгуулсан шилдэг илтгэлийн уралдаанд тус улсад суралцаж буй оюутан залуус идэвхтэй оролцов. 

Уралдааны тэргүүн байрыг Сарсен Аманжоловын нэрэмжит Дорнод Казахстаны их сургуулийн Түүх, Филологи, Олон улсын харилцааны тэнхимийн IV дамжааны оюутан Б.Амаржаргал, дэд байрыг Евразийн их сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн IV дамжааны оюутан Аманболын Ботакөз нар тус тус эзлэв.   

Байр эзэлсэн оюутнуудад Өргөмжлөл, мөнгөн шагналыг илгээжээ. 

Эх сурвалж: Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яам