Цар тахлын улмаас түр хойшлогдсон "Дэлхийн мисс-2021" тэмцээний финалын шатыг гуравдугаар сарын 16-ны өдөр Пуэрто Рикогийн Сан Хуан хотын Josй Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. "Дэлхийн мисс-2021" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс А.Бөртэ-Үжин амжилттай оролцож, “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлсэн. Ингэснээр тэрбээр дэлхийн 130 орны гоо бүсгүйтэй өрсөлдөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, тэмцээний хагас шигшээд шалгараад байгаа юм.
Цар тахлын улмаас зөвхөн шилдэг 40 орны гоо бүсгүйчүүд финалын шалгаруулалт оролцох ба бусад орны бүсгүйчүүдийг цахимаар танилцуулах гэнэ.