Цаг үеийн мэдээ

2021.01.22-23-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 597 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 458 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний 9 нийслэлд, 2 орон нутагт бүртгэгдсэн байна. 

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд: 

Явган зорчигч мөргөх хэлбэрээр 6 осол бүртгэгдэж,  8 хүн гэмтсэн.

Үл хөдлөх  хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн байна. 

Орон нутагт:

Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн гэмтсэн.

Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж  3 хүүхэд гэмтэж бэртсэн байна. 

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 148 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 101, орон нутагт 48 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн илрүүлэлтийг өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад 7,4 хувиар өссөн байна. 

Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ” арга хэмжээ зохион байгуулж байна.

Гэрлээр анхааруулъя хэмжээний гол зорилго нь  явган зорчигчийг зам тээврийн осолд өртөх, зам тээврийн гэмт хэргийг бууруулахад оршино.

Амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр 6 осол бүртгэгдэж,  8  хүн гэмтэж бэртсэний 6 гарц гарамгүй хэсгээр, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргаж гэмтэж бэртсэн 5 осол бүртгэгдсэний 3 явган зорчигч байна. 

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн хүнийг  бие даан явганаар замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Энэ 7 хоногт Нийслэлээс орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн ихсэх тулд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.  

Иймд  замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн улирлын дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарна уу.