Цаг үеийн мэдээ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2089 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Мөн хугацаанд коронавируст халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2021 хүн эндээд байна. 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11.573 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 54.136 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Халдвараар 2121 хүүхэд, 1242 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-3731

Хүндэвтэр-6655

Хүнд-1084

Маш хүнд-103 хүн байна.