Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн “Уур баагьдаг” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс урд зүгт 2 км/-т суудлын автомашин “Дөргөн” нуурын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 1 сарын 23-ны өдрийн 05:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 100 км замыг туулан иргэн Т-ийн “Приус-20” загварын суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч, 10 метрийн гүнд живсэн байсныг 15:05 цагт татан гаргасан.

Мөн Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн “Уур баагьдаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс урд зүгт 2 км-т/Дөргөн сумаас “Сэвтэй” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин “Дөргөн” нуурын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 1 сарын 23-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. “Дөргөн” нууранд мөн өдрийн 08:00 цагт очиж, үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2 км замыг туулан иргэн Н-ийн ”Приус-10” загварын суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч суусан байсныг 16:15 цагт татан гаргасан байна. 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий газар