Цаг үеийн мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Мандал-Овоо 31-р гудамжны  Их нарантай холбогдсон авто замын гүүрний ар, урд хэсэгт хөрсний ус ихээр гарч ойр орчмын өрхүүдийн хашаа руу ус орох зэрэг хүндрэлтэй асуудлууд үүссэн. 

Энэ асуудлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон  Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ,  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид хамтран тус хэсэгт энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд ажиллалаа. Албан хаагчид тус гүүрний усыг чөлөөтэй урсгах зорилгоор гүүрний хойд талд 1.5 км, урд талд 2 км орчим шуудуу татаж, 184 тонн мөсийг зориулалтын техникээр зөөвөрлөлөө. Мөн  усны урсацыг сайжруулах зорилгоор гүүрний хойд хэсэгт тогтсон усанд давс, мөс хайлуулах бодис зэргийг хийсэн байна. Хөрсний ус ихээр гарч халиа дошин үүсэх нь байгалийн хүчин зүйлээс шууд хамааралтай тул нөхцөл байдал дахин хүндэрсэн тохиолдолд тус ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн ажиллах юм.