Охид, бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг тодотгогч “Үзэсгэлэнт” мэс заслын эмнэлэг, Мотива премиум имплантны албан ёсны дистирбьютор “Доктор тун” ХХК, С. Сувд админтай “Гоо сайхны мэс заслын талаар мэдээлэл солилцдог” цахим групп хамтран “WOMAN” арга хэмжээг 3 сарын 5-ны өдөр /White event hall-д/ зохион байгуулах гэж байна. Ашгийн бус энэхүү арга хэмжээнд 100 эмэгтэй хүрэлцэн ирэх бөгөөд жүжигчин Э.Намуунаа, жүжигчин Х.Отгонтунгалаг, загвар өмсөгч Б.Алтантуяа нар өөрсдийн сонгосон үйлчилгээний талаар сэтгэгдлээ хуваалцах юм. Сүүлийн жилүүдэд ихээхэн сонирхох болсон хөх томруулах болон сойх мэс заслын талаар “Үзэсгэлэнт” мэс заслын эмнэлгийн ерөнхий эмч Г.Мөнх-Эрдэнэ дэлгэрэнгүй мэдээллийг өгч, бүсгүйчүүдийн дунд эргэлзээтэй байдаг асуултуудад хариултад өгөх юм.
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан зохион байгуулах энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн 100 эмэгтэй дундаас сугалаагаар шалгарсан 1 эмэгтэйд 10 сая төгрөгийн үнэ бүхий хөхний мэс заслын үйлчилгээг Мотива имплант болон Үзэсгэлэнт мэс заслын эмнэлгээс үнэ төлбөргүй хийж өгөх эрх бэлэглэх бөгөөд Францын гоо сайхны Note брэнд, БНСУ-ын NUTRI D- DAY амин дэмийн албан ёсны борлуулагч байгууллагууд гарын бэлэг бэлджээ.