Жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдөр Дэлхийн "Хүүхэлдэйчдийн өдөр" тохиодог билээ. "Юнима" Олон улсын Хүүхэлдэйчдийн холбооноос 2022 оны хүүхэлдэйчдийн өдрийг Далай сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Тус өдрийг тохиолдуулан Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон 3 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд МУСГЗ Ц.Хулан "Лусын хааны охид" хүүхдийн жүжгийг үзэгч хүүхэд багачууд та бүхэндээ хүргэхээр бэлтгээд байна.
Улсын Хүүхэлдэйн театрын үе үеийн ажилтан, албан хаагчид, ахмад буурлууд болон нийт хүүхэлдэйчид, хүүхэлдэйн урлаг сонирхогч, үзэгч, хүүхэд багачууд та бүхэндээ Улсын Хүүхэлдэйн театрын нийт хамт олны зүгээс Дэлхийн хүүхэлдэйчдийн өдрийн мэнд дэвшүүлье!