Увс аймгийн засаг даргын "Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох тухай" захирамж гарчээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 17.3, Улсын Онцгой комиссын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны 90 дүгээр шийдвэр, аймгийн Онцгой комиссын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 19-ны 96 дугаар албан бичиг, Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал буурахгүй байгаатай холбогдуулан Увс аймгийн хэмжээнд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглосугай.
2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Онцгой байдлын газрын дарга (хурандаа Б.Баттулга), Цагдаагийн газрын дарга (дэд хурандаа А.Амарбат), Мэргэжлийн хяналтын газрын дарга (Ц.Мөнхбаяр), Мал эмнэлгийн газрын дарга (М.Алтанцэцэг), Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга (М.Туул), Сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/192 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
Эх сурвалж: Увс аймгийн Засаг даргын Тамгын Газар