Цаг үеийн мэдээ

Аватар нь шинжлэх ухааны хүүрнэлт зохиол бүхий 2009 онд бүтээгдсэн Америкийн кино юм. Киног зохиолыг Америкийн найруулагч Жэймс Камерон бичиж, өөрөө найруулсан ба гол дүрд Сэм Уортингтон, Зои Салдана, Сигурни Уивер, Стивен Лэнг, Жоэль Мур, Мишель Родригес нарын жүжигчид тоглосон байна. Киноны үйл явдал 2154 онд болох бөгөөд Альфа-центавр од гаригсийн системд хамаарах Пандора хэмээх сарны нэгэн адил хийн мандал бүхий гариг дээр асар их нөөцтэй анобтаниум элементийг олборлохыг дэлхийн хүмүүс зорьж буйг харуулна. Пандора гариг дээр хүн-төрхт Нави хэмээх үлэмж биет овог амьдрах ба тэдэнтэй ойлголцох гэж бүтээсэн Аватар биеийг судалгааны багийн хүмүүс удирдаж буйг харуулах болно.

Уг киноны бүтээх санааг 1994 онд найруулагч Камерон сэдэж улмаар 80 хуудас бүхий кино зохиолыг бичсэн түүхтэй ажээ. 1997 онд Титаник киногоо бүтээсэнийхээ дараа буюу 1999 онд кино бүтээл болгох ажилдаа орох төлөвлөгөөтэй байсан хэдий ч Камероны санаа сэтгэлд тухайн үеийн техник хэрэгслийн үзүүлэлт төдийлөн хүрээгүй тул техникийн шинэ дэвшил гарч иртэл хойшлуулахаар төлөвлөсөн гэдэг. Кинондоо зориулан 2005 оны зун Камерон сансар огторгуйн хэлийг зохиож, павильонаас авахуулаад кинонд ашиглагдах бүхий зүйлсийг 2006 он гэхэд бэлдэж эхэлсэн байна.

Аватар киноны албан ёсны төсөв хөрөнгө нь 237 сая доллар. Зарим урсгал зардал зэргийг нь оролцуулан тооцвол нийт 280-310 сая доллар зарцуулсан гэх бөгөөд үүнээс гадна киноны идэвхижүүлэлт буюу зар сурталчилгаанд 150 сая долларыг мөн зарцуулжээ. Кинонд уламжлалт 2D технологи (RealD 3D, Dolby 3D, XpanD 3D, болон IMAX 3D форматуудыг ашиглан) болон шинэ тутам хөгжиж буй 4D технологи дээр суурилжээ.

Аватар 2009 оны арванхоёрдугаар сарын 10-нд Английн Лондон хотод, арванхоёрдугаар сарын 16-нд дэлхий даяар тус тус нээлтээ хийсэн бол арванхоёрдугаар сарын 18-нд Америкт нээлтээ хийж үнэмлэхүй ашгийг эхнээсээ авахуулан цуглуулж байлаа. Аватар кино 2 тэрбум хол илүү долларын ашиг олж Америк болон Канадын болон дэлхийн кино ертөнцийн хамгийн их ашиг олсон кино бүтээлүүдийн жагсаалтад 12 жилийн турш ноёрхсон алдарт «Титаник» киноны амжилтыг давсан юм. Найруулагч Жэймс Камероний найруулсан хоёр ч кино ийнхүү түүх өгүүлэн жагсаалтад бичигдсэн билээ. Аватар кино Оскарын шагналын Шилдэг бүтээл, Шилдэг найруулагч гэх зэрэг есөн номинацид нэр дэвшиж, «Шилдэг зураг авалт», «Шилдэг визуаль эффект» болон «Шилдэг санаа» зэрэг номинациар Оскарын шагнал хүртсэн бүтээл билээ.

Тэгвэл тус киноны хоёрдугаар анги болох "Avatar: The Way of Water" киноны анхны трейлер цацагдлаа. 

"Avatar: The Way of Water" кино нь арванхоёрдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж буй уран бүтээлд өмнөх ангид дүр бүтээсэн Сэм Вортингтон, Зое Салдана нар дахин тогложээ.