Цаг үеийн мэдээ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд коронавирусийн 29 тохиолдол батлагджээ. 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 21 нь Улаанбаатар хотод, 8 нь орон нутагт бүртгэгдэж, халдварын батлагдсан тохиолдол нийт 923.090 боллоо. Сүүлийн 24 цагт халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй ба нийт нас баралт 2113 байна.