Цаг үеийн мэдээ

АНУ-д аялан тоглолтоо хийж байгаа Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт "The Hu" хамтлаг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Вашингтон ДиСи хотын “Warner Theatre”-д тоглолтоо амжилттай хийлээ. 

The Hu хамтлагийн дараагийн зогсоол Norfolk хот байх бөгөөд энэ 5 дугаар сард дараах газруудад тоглолт хийхээр товлогдоод байна.

5 дугаар сарын 19-нд Charlotte, NC

5 дугаар сарын 20-нд Raleigh, NC

5 дугаар сарын 21-нд Charleston, SC

5 дугаар сарын 25-нд Birmingham, AL

5 дугаар сарын 26-нд Little Rock, Arkansas

5 дугаар сарын 27-нд Oklahoma city, Oklahoma

5 дугаар сарын 28-нд The Woodlands, TX

5 дугаар сарын 29-нд Dallas, TX

Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа The Hu хамтлагийн залуусдаа аялан тоглолтын алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.