Цаг үеийн мэдээ

Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Оскар Уайльдын “Аз жаргалтай ханхүү” зохиолоор нэгэн шинэ сонгодог уран бүтээл хүүхэлдэйн жүжгийг туурвиж 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нээлтээ хийлээ.

Театрын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дохионы хэлний зөвлөх багш ажиллуулан харааны болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд бусад үзэгчидтэй нэгэн зэрэг үзэх боломж бүхий найруулга, тавилтаар уран бүтээлээ туурвисан нь онцлог бөгөөд тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд соёлын үйлчилгээг хүргэж байгаагаараа ач холбогдол өндөртэй юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн оролцож Соёлын салбараас “Хүүхдэд ээлтэй Монгол” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулганд уриалсан “Хүүхэд хөгжлийн 1%” уриалгыг танилцуулж, хүүхдийн соёлын орон зай, соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд Соёлын яам анхаарч ажиллаж байгааг танилцууллаа.

 Тус уран бүтээл нь 5 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа тоглогдоно.

Эрхэм үзэгч та бүхэн энхрий бяцхан үрстэйгээ Монгол Улсын Хүүхэлдэйн Театрт морилон саатаарай.

Таны сурталчилгаа