Цаг үеийн мэдээ

2022 оны эхний 6 сарын байдлаар 275.7 сая ам.долларын 332.0 мян.тн автобензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 121.2 мян.тн буюу 57.5 хувиар, үнийн дүнгээр 157.1 сая ам.доллар буюу 2.3 дахин тус тус өсжээ. 1 тн автобензиний импортын дундаж үнэ 830.4 ам.доллар болж, 267.8 ам.доллар буюу 47.6 хувиар өссөн байна. 

Харин 394.5 сая ам.долларын 443.5 мян.тн дизелийн түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 131.4 сая ам.доллар буюу 49.9 хувиар өссөн бол биет хэмжээгээр 60.5 мян.тн буюу 12.0 хувиар буурсан байна. 1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 889.5 ам.доллар болж, 367.4 ам.доллар буюу 70.4 хувиар тус тус өссөн байна.