Монголчууд бидний нүүдлийн соёл, ахуйг нэг дор цогцлоож, нүүдлийн шинж, үндэстний ижилсэл, ондоошлын бүрэн илэрхийлэл болохуйц “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 12-14-нд болно.
Фестивальд Монгол орны өнцөг булан бүрээс шалгарсан 362 соёлын биет бус өвийн илэрхийллийн 1400 гаруй шилдэг өвлөн уламжлагч 3 хүрээ, 30 өртөөгөө дамнан Та бүхэнд арвин их соёлын өвөө танилцуулж, түгээн дэлгэрүүлэх юм.
Зорин ирэх гэж буй Та бүхэнд зориулан дараах мэдээллийг хүргэж байна.
Хэзээ: 08-р сарын 12-ноос 14-ний өдрүүдэд
Хаана: Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Сайханы саравч
Унаа: Офицеруудын ордны автобусны буудлаас Горхи-Тэрэлж хүртэл 8 сарын 12-нд 1 цаг тутамд, 13-наас 14-ний өдрүүдэд 30 миунт тутамд нийтийн тээвэр үйлчилнэ.
Байршлын болон план зураг харах: https://www.facebook.com/.../a.104486919.../110076098471383/
Нийтийн тээврийн хуваарь: https://www.facebook.com/.../a.104486919.../110680048410988/
Үзэгч танд хэрэгтэй гарын авлага: https://nomadsfestival.world/files/brochure_v1.pdf
Нэгдсэн хөтөлбөр: https://nomadsfestival.world/files/schedule.pdf