Цаг үеийн мэдээ

2022 оны 9-р сарын 14-нөөс 19-ний өдрүүдэд Их Британи, АНУ, БНСУ зэрэг орнуудаас “Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures”, “Discovery”, “National Geography”, “Living films”, “MTV” зэрэг дэлхийн томоохон студи, продакшн, компанийн продюсер болон удирдлагууд Монгол Улсад хүрэлцэн ирэхээр боллоо.  

Тэдэн дунд “Wonder Women 1984”, “Greenland”, “Hangover”, “Sweet home”, “All of us are dead” зэрэг алдартай кино, цувралыг бүтээсэн уран бүтээлчид багтаж байгаа. Монголын кино уран бүтээлчид хамтарсан уран бүтээл хийх тухай санал солилцох, кино салбарынхныг дэмжих маш том боломж бий болж байна.

Кино урлагийг дэмжих тухай хуулийн үр дүн эхнээсээ гарч, дэлхийн кино зах зээлийн нөлөө бүхий хүмүүсийг улс орондоо татах, дотоодын уран бүтээлчдээ чадавхжуулах ажил урагштай байна.  

Таны сурталчилгаа