Цаг үеийн мэдээ

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" драмын жүжгийг “Херо энтертайнмент”-ийн ерөнхий найруулагч Б.Баатар найруулан олны хүртээл болгосон.

“Тамгагүй төр” жүжгийг Соёлын яам, Үндэсний Урлагийн их театр, УДЭТ, “Херо”интертайнмент, “Хувьсал” продакшн хамтран дахин тавьсан бөгөөд дуу хөгжим, бүжиг, тайз, дэлгэцийн цогц шийдэлтэй, үндэсний сонгодог жүжгийн хэв маягийг бүрэн шингээсэн, онцлох бүтээл болж чадсан хэмээн үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм.

Тус жүжиг нь нээлтээ хийсэн цагаасаа эхлэн үзэгчдийн талархлыг хүлээж, үзэгчид, алга ташилтаар бялхан өнөөдөр /2022.08.25/ 117 дахь тоглолтоо буюу хаалтын тоглолтоо хийх гэж байна. 

Жүжиг өнөөдөр 17.00 ба 21.00 цагт тоглох ба тоглолтын тасалбар дуусчээ. 

 

Таны сурталчилгаа