Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар томилогдсон Н.Учрал  Мэдээлэл холбооны сүлжээ ХХК – ийн ажилтан албан хаагчидтай уулзаж цаашдын хамтын ажиллагаа, бодлого, зорилтын хүрээнд санал солилцлоо.

Уулзалтад 100 орчим мэргэжилтнүүд биечлэн оролцсон бол хөдөө орон нутагт ажил үргээ гүйцэтгэж буй 600 орчим албан хаагчид цахимаар мэдээлэл солилцсон юм.

Өнөөгийн байдлаар МУ-ын өндөр хурдны шилэн кабелийн сүлжээний 47 хувийг дангаараа хамарч үндэсний хэмжээнд цар хүрээтэй тус хамт олны үйл ажиллагаа нь  ЗГ-аас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын чухал хэсэг болох цахим шилжилтийг хэрэгжүүлэх гол дэд бүтэц юм.
Өндөр төвшний мэргэжлийн баг хамт олонтой тус байгууллага болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам нягт хамтран ажиллах бөгөөд улс төрийн бодлогын дэмжлэг үзүүлэн манлайлан ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, хөгжлийн шинэ шатанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.