Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Караокед хулгайч орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид шалгахад 61 настай эмэгтэй “С”-ийн эзэмшлийн караокед 22 настай эрэгтэй “Г” гэгч хууль бусаар нэвтрэн цахилгаан бараа хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар