Монгол кино нэгтгэл төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаанаас Монгол кино нэгтгэлийн 3 давхрыг кино үйлдвэрлэгчдээ түрээслүүлэх шийдвэрийг гаргалаа.
Монгол кино нэгтгэлийн 3 давхрын оюутны байраар ашиглаж байсан 14 өрөө бүхий ашигтай талбайг кино бүтээж байгаа уран бүтээлчид ашиглах боломж нээгдэж байна. Ингэснээрээ кино үйлдвэрлэгчдийг хямд ажлын байраар хангах боломж нээгдэж байна.