Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 40 тохиолдол батлагджээ.

Үүнээс 20 нь Улаанбаатарт, 20 нь орон нутагт буюу Өмнөговьд 19, Дархан-Уулд нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 982,347 боллоо.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 185 хүн эдгэрч, халдвар аваад эдгэрсэн тохиолдол 440,557 болж нэмэгдэв. Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас 917 хүн хяналтад байна.