Цаг үеийн мэдээ

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт  байнга архидан согтуурч, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, орон гэргүй, тэнэмэл байдлаар амьдардаг 25 иргэнийг хүйтний улирал эхлэж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдлээс хамгаалах, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 72 цагийн хугацаанд Дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчийн үзлэгт хамруулж архины хамааралтай 18 иргэнийг Монгол улсын Согтууруулах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийг үндэслэн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гарган 11 иргэнийг шүүхээр шийдвэр гаргуулан архины албадан эмчилгээнд 6 сараас 2 жил хүртэл хугацаатай хамруулж ажиллав.

Цаашид архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, архины хамраалтай тэнэмэл амьдралтай,  орон сууцны орц, нийтийн эзэмшлийн талбайд олноор цуглардаг иргэдэд байнгын хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хороодын ажлын албатай хамтран эмчийн үзлэг, шинжилгээнд оруулж шүүхээр  шийдвэр гаргуулан архины албадан эмчилгээнд үе шаттайгаар хамруулах ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.