Цаг үеийн мэдээ

Авьяас билиг, хүч хөдөлмөр, хүсэл сонирхлоороо орчин үеийн дуу хөгжмийн урлагт өөрийн гэсэн онцлогтой уран бүтээлээрээ хөл тавин орж буй артист Мөнхбаярын Золжаргал /Zolo/ дуучны замналын анхны цомгоо гарган, анхны тоглолтоо ийнхүү хийж байна. 

М.ЗОЛЖАРГАЛЫН ДҮР БҮТЭЭСЭН КИНО ТӨСЛҮҮД

ГОЛ ДҮР

“Шөнийн үлгэр” 1998

“Хар өдөр” 1999

“Уйлах эрхгүй хайр” 1999

“Наран мандах нутаг” 2011

“Гэр бүлийн зураг”          2013

“Зүрхэнд дуссан нулимс” 2016

“Нэг өдрийн дайсан”        2017

ТУСЛАХ ДҮР

“Нар сарны зааг” 2010

“Хоёр амь” 2016

“Хайр” 2017

“Бүү март” 2017

“Ээжүүд хайр хүснэ” 2017

“Найзууд” 2017

“Dejavu” 2020

ДУУНЫ УРАН БҮТЭЭЛ

“Сэтгэлийн эгшиг” /Наран мандах нутаг ОАК дуу/ 2012

“Зүрхэнд туссан нулимс” уран сайхны киноны дуу              2016

“Хайрын хурим” /Дуучин Т.Дэлгэрмөрөн дуэт/

“Сэцэн ханы дуулал” /МУГЖ, уртын дуучин Хонгорзул, СТА Отгонбат дуэт/ 2018

“I love you”                                                              2018

“Цахилах гөрөөс”                                                      2018

“Шинэ жилийн учрал” /СТА Х.Болдбаатар дуэт/                    2018

“Чи бид хоёр”                                                                  2019

“Мөнгөн харандаа” хамтлагт дуучин                                2015

Орчин цагийн шоу бизнесийн талбарт уран бүтээлчээс шаардагдах бүхий л ур чадварыг өөртөө бүрдүүлж, тайзны урлагийн олон талт уран бүтээлийг хийхээр  төлөвлөж байгаа шинэ цагийн артист Zolo буюу М.Золжаргал анхны цомгийн нээлт “Сэтгэлд үлдэнэ” амьд хөгжмийн бүрэлдэхүүнтэй анхны бие даасан тоглолтоо 2022 оны 10 дугаар сарын 09-нд 17:00 цагаас Соёлын төв Өргөөнд зохион байгуулж байна. 

“Сэтгэлд үлдэнэ” тоглолтонд МУГЖ, уртын дуучин Г.Хонгорзул, СТА дуучин Д.Осгонбаяр, Мотив хамтлагийн дуучин Т.Ганбаатаар, дуучин О.Энх-Эрдэнэ, Дуучин Жаки, “Pearl dance” хамтлагийн бүжигчид, DDanceLab контемпорари хамтлагийн бүжигчид урилгаар оролцоно.