Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 38 тохиолдол батлагджээ.

Үүнээс 23 нь Улаанбаатарт, 14 нь Өмнөговь аймагт, 1 нь Дорноговь аймагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 982,790 боллоо.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 102 хүн эдгэрч, халдвар аваад эдгэрсэн тохиолдол 998.742 болж нэмэгдэв. Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас 754 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.