Цаг үеийн мэдээ

БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ-ийн санаачилгаар  "НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ"-г  тохижуулах ажлыг  "Монпеллетс" ХХК, "Империал кастел" ХХК, "Энх-Ялгуун" ХХК, "Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо", "УБТ Гарден" ХХК,  "Үржих Үр" ХХК, "Инасус" ХХК-иуд  хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд гүйцэтгэж, өнөөдөр хүлээлгэн өглөө. 

Уг байгууламжид Булган аймагт үйл ажиллагаа эрхэлдэг тарьмал өвс, малчдаас авсан угаагаагүй ноосоор хийсэн хонины ноосон органик бордоо, 8 сая хаягдал дугуйгаар байгальд ээлтэй аргаар боловсруулан хийсэн зөөлөвч буюу дэвсгэр , хог хаягдлын эсрэг подон ашиглан хийсэн сандал, ширээ, цэцгийн мандал зэргээр тохижуулжээ. 

Тодруулбал байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр БОАЖЯ-ны гадна талбайг чимлээ. Мөн үндэс нь хязгаарлагдах боловч ургалт цэцэглэлтэд нөлөөлөхгүй, өнгөө алдахгүй ургах нийт 32 төрлийн мод, бут тарьсан юм.