Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 36 дугаар зүйлийн 36.8-д заасны дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгох шүүгчдийн зөвлөгөөн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр боллоо.
Шүүгчдийн зөвлөгөөнөөр олонхын саналаар шүүгч Баасанжавын Зориг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгогдлоо.