Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2022.11.30/ Ардчилсан намын нэхэмжлэлтэй Улсын Дээд Шүүхэд холбогдох захиргааны хэргийн шүүх хурал Захиргааны давж заалдах шатны шүүхэд 10:30 цагт боллоо.  Уг шүүх хурал нь 11 дүгээр сарын 09-ний өдөр хуралдах байсан ч Улсын Дээд шүүх өмгөөлөгч авах үндэслэлээр өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Харин энэ удаад хариуцагч талын төлөөлөгчөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо нэмэлт тайлбарыг цаасан хэлбэрээр гаргасан байна. Иймд хариуцагч талын гаргасан тайлбарыг судлах, хариу тайлбар бэлтгэх шаардлага үүссэн. Улмаар шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын хүсэлтээр хугацаагүй хойшлууллаа.