Цаг үеийн мэдээ

Facebook, Instagram, WhatsApp  цахим платформуудыг эзэмшдэг Марк Зукербэргийн Meta компани 10,000 ажилтнаа цомхотгохоор болсон гэдгээ мэдэгджээ. Тус компани хагас жилийн дотор хоёр дахь удаагаа олон мянган ажлын байр чөлөөлөх шийдвэрийг гаргаж байна.

Meta өнгөрсөн оны 11 дүгээр сард 11,000 ажлын байр чөлөөлсөн юм. Гүйцэтгэх захирал Марк Зукербэрг хүндхэн байгаа хэдий ч үр ашгийн жилийн хүрээнд гаргаж буй шийдвэр хэмээн танилцуулжээ. 

Өнгөрөгч 2022 онд мэдэгдсэнээр компанийн ашиг орлого жил тутам дөрвөн хувиар буурсаар байгаа юм. Олон арван мянган ажилтнаа цомхотгосны дараа 5,000 ажлын байр эзгүй үлдэх ажээ. 

Он гарснаас хойш технологийн тэргүүлэгч компаниуд эдийн засгаа тэнцвэртэй хадгалахын тулд ажилчдынхаа тоог цөөлж байна. Тухайлбал Амазон 18,000, Google 12,000 ажилтнаа цомхотгожээ. Шинжээчдийн тооцоолж байгаагаар 2023 онд технологийн аж үйлдвэрийн салбарт нийт 130,000 орчим ажлын байр чөлөөлөгдөх юм байна. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа