Цаг үеийн мэдээ

Польшийн Засгийн газрын мэдээлснээр Оросын талд тагнуулын мэдээлэл дамжуулсан хэрэгт сэжиглэн гаднын хэсэг бүлэг иргэдийг баривчлан саатуулсан байна. Варшавын төв радио станцын дамжуулснаар Польшийн аюулгүй байдлын алба Оросын тагнуулын сүлжээг илрүүлэн таслан зогсоон гэжээ.

Украин руу тусламж хүргэхэд ашиглаж байсан дэд бүтцэд нууц камер суурилуулсан хэрэгт холбогдолтой зургаан хүнийг баривчилсан байна. Тэд хорлон сүйтгэх төлөвлөгөө боловсруулж байсан гэж сэжиглэжээ. Бүлэг этгээд Польшийн Украинтай хиллэдэг Подкарпаки мужийн тээврийн хамгийн чухал чиглэл, төмөр замд олон арван камер суулгасан байна. 

Эдгээрээс гадна Украин руу цэргийн болон хүмүүнлэгийн тусламж илгээж байгаа жижиг нисэх буудлын ойролцоогоос нууц камерууд олджээ. Ржешов-Ясионка  нисэх буудлыг АНУ болон Европын орнууд Украинд тусламж хүргэх ложистикийн зориулалтаар ашиглаж байгаа юм. Тиймээс уг нисэх буудал өрнөдийнхний тун эмзэг стратегийн ач холбогдолтой төв болсон. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Киевд айлчлахдаа уг нисэх буудлаар дамжин өнгөрчээ. 

Олон арван жилийн турш зөрчилтэй байсан Орос болон өрнөдийн харилцаа Украины дайн эхэлснээс улам хурцатсан. Польш улс нь Украины ойрын холбоотнуудын нэг бөгөөд өнгөрсөн жилийн хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш Оросын талд ажиллаж байсан гэх цөөнгүй тооны тагнуулчийг илрүүлээд байгаа юм. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа