Израйлын Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн Батлан хамгаалахын сайдаа огцруулсан нь олон мянган иргэнийг гудамжинд жагсаал хийхэд хүргэжээ. Батлан хамгаалахын сайд Ёав Галланд Ерөнхий сайдад хандаж улс орныг тараан бутаргаж болзошгүй шүүхийн шинэчлэлийг дэмжихгүй байх хүсэлт тавьсан байна.
Ерөнхий сайд түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасны дараа олон арван мянган иргэн гудамжинд гарч, эсэргүүцлийн жагсаалд нэгджээ. Ням гарагийн орой жагсагчид нийслэл Тел Авив болон бусад хотуудад эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Галлант нь эрх баригч Ликуд намын дотроос шүүхийн шинэчлэлийг ил тод эсэргүүцсэн цорын ганц эрхэм юм. Иргэд олон арван мянгаараа эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн тул Засгийн газрын зарим сайд нар Нэтаньяхуг шүүхийн шинэчлэл хийх явцыг түр завсарлах шийдвэр гаргавал дэмжинэ гэдгээ илэрхийлж эхэлжээ.
Энэ долоо хоногт Парламентын хуралдаанаар засгийн эрх баригчид бүх шүүгч нарыг томилох хуулийн төслийн талаар хэлэлцэнэ.
Эх сурвалж: The Guardian