Цаг үеийн мэдээ

АНУ-ын Жеоржиа, Алабама зэрэг өмнөд мужуудын нутаг дэвсгэрийг өнгөрсөн амралтын өдрүүдэд хар салхи дайран өнгөрчээ. Хүчтэй хар салхины улмаас багадаа 26 иргэн амиа алдсан байна. 

Түүнчлэн хүчтэй шуурганы үеэр Жеоржиа мужийн Нарс уулын амьтны хүрээлэнгийн тор эвдэрч, хоёр бар алдагдсан байна. Хүчтэй хар салхи бямба гарагийн орой шуурч, ням гарагийн өглөө амьтад торноосоо гарч зугтсан байжээ.

Махчин амьтад торноос гарсан тухай цагдаа нар мэдээлснээс хойш хэдэн цагийн дараа хоёр барыг олж, буцаан авчирсан тухай амьтны хүрээлэнгийн ажилтнууд мэдэгдсэн байна. Мөн хар салхины үеэр бусад амьтад болоод ажилтнууд гэмтэж бэртэлгүй өнгөрсөн ба хүнд үед дэмжлэг үзүүлсэн бүх хүнд талархлаа илэрхийлжээ. 

Нийт  121 га талбайг эзэлдэг тус амьтны хүрээлэнд 75 төрлийн амьтан нутагшсан байдаг бөгөөд зарим амьтдыг ойроос ажиглаж таниулахын тулд торонд хийгээгүй байдаг аж. 

Эх сурвалж: The Guardian

Таны сурталчилгаа