Даваа гарагийн шөнө Буд, Бархасбадь, Сугар, Тэнгэрийн ван, Ангараг гарагууд сартай нэг эгнээнд орж, нуман хэлбэртэйгээр зэрэгцсэн байна. Агаарын бохирдол бага, цэлмэг хоносон дэлхийн зарим хэсэгт гараг эрхсийн уг давхцал үзэсгэлэнтэйгээр тод ажиглагджээ.
Дэлхийн баруун хэсэгт ямар нэг дурангийн шаардлагагүйгээр харах боломжтой байсан уг давхцал нар жаргасны дараахан илүү тод ажиглагдсан бөгөөд ийм үзэгдлийг “гарагийн жагсаал” гэж нэрлэдэг байна. Өнгөрсөн жилийн зун Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир гарагууд эгнэсэн үзэгдэл тохиож байсан юм.
Буд болон Бархасбадь гарагууд нар шингэсэн даруйд богино хугацаанд үзэгдээд, удалгүй тэнгэрийн хаяанд харагдахаа больжээ. Тэнгэрт нь бүртийх ч үүлгүй цэлмэг байсан Шотландын зарим нутагт гарагийн давхцал хамгийн сайнд харагдсан гэж одон орон судлаачид мэдээлсэн байна.
Эх сурвалж: ВВС