Финланд улс Турк дэх террористуудыг дэмжиж байсан гэх үндэслэлээр Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган НАТО-ын гишүүн орох болохыг нь дэмжихгүй гэдгээ өмнө хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм. Тэгвэл Туркийн Парламентын танхимд явуулсан санал хураалтаар Финландыг НАТО-ын гишүүн болох хүсэлтийг дэмжсэн шийдвэр гарчээ.
Ингэснээр дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар зургаан удаа дараалан нэрлэгдсэн Финланд Умард Атлантын далайн цэргийн эвслийн 31 дэх гишүүн орон болох гэж байна. ОХУ Украин руу цэргээ оруулсны дараа Финланд болон Швед улсууд НАТО-д элсэх хүсэлтээ өнгөрсөн жил албан ёсоор гаргасан юм.
Гэвч Анкара Швед улсын хүсэлтийг ижил шалтгаанаар хүлээж авалгүй удаасаар байна. НАТО-ын цэргийн эвсэлд шинээр улс орон элсүүлэхэд бүх гишүүн орнуудын дэмжлэг шаардлагатай байдаг дүрэмтэй.
Тус эвслийн дараагийн дээд хэмжээний уулзалт долдугаар сард Литва улсад болно. Уг уулзалтад Финланд албан ёсоор уригдан оролцох эрхтэй боллоо.
Эх сурвалж: ВВС