Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Санкт-Петербург хотын Street Food Bar No 1 нэртэй кафед бөмбөг дэлбэрсэн байна. Уг дэлбэрэлтийн үеэр Украин дахь Оросын дайралтыг дэмждэг цэргийн блогчин Владлен Татарский амь үрэгдэж, 25 хүн гэмтэж бэртжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байна. Блогчин Владлен Татарский буюу жинхэнэ нэр нь Максим Фомин тус кафед зохион байгуулагдаж байсан арга хэмжээн дээр ирсэн байжээ. Оросын Дотоод хэргийн яамны эх сурвалж арга хэмжээний үеэр Татарскийд өгсөн хайрцагтай дурсгалын хөшөөн дотор тэсрэх бөмбөг нуусан байсан тухай мэдээлжээ. 

Бусад блогчид болон Украинд ажиллаж буй сэтгүүлч сурвалжлагчдаас ялгаатай нь Татарский зэвсэг барин дайны ажиллагаанд оролцож байсан удаатай. Өнгөрсөн жил Украин дахь цэргийн дайралтын тэргүүн шугамаас мэдээлэл өгч, бид замдаа таарсан бүгдийг ялан дийлж байна хэмээн мэдээлсэн байна. 

Тэрээр Телеграм цахим хуудсандаа 500,000 гаруй дагагчтай. Телеграмд нийтлэл бичлэгээ оруулдаг блогчдын дийлэнх нь Оросын дайралтыг эсэргүүцсэн байр суурь илэрхийлдэг байна.

Санкт-Петербург хот нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путины төрсөн газар бөгөөд энэ хотод нэр хүндээ өсгөж, улс төрч болох зам нь тавигджээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа